ВИДЕО: СУИС-ийн эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт үзүүлсэн хэргийг "ХААХ" прокурорын дүгнэлтийг эсэргүүцэж, ХЯНАЛТЫН прокурорт ханджээ

ВИДЕО: СУИС-ийн эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт үзүүлсэн хэргийг "ХААХ" прокурорын дүгнэлтийг эсэргүүцэж, ХЯНАЛТЫН прокурорт ханджээ

Өнгөрөгч 2022 оны есдүгээр сард Соёл урлагийн их сургуульд /СУИС/ гарсан бэлгийн хүчирхийллийн хэргийг бид сурвалжилж, мэдээлэл бэлтгэсэн. 

ВИДЕО:

Тодруулбал, 2022 есдүгээр сарын 20 /2022.09.20/-ны өдөр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн жүжигчний 4 дүгаар ангийн оюутнууд доод ангийн буюу жүжигчний 3 дугаар ангийн гурван эмэгтэй оюутанд хүч хэрэглэн ангидаа оруулж хувцсыг нь тайлж нүцгэлэн улмаар биеийнх нь эмзэг хэсэгт хүрэх зэрэг үйлдэл гарган бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байдаг.

-ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ОЮУТНУУД ХОХИРОГЧ ОХИДЫГ ДАХИН ЦОХИЖ, ХАВЧИН ГАДУУРХЖЭЭ-

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сар /2022.11/-д Чингэлтэй дүүргийн прокурорт шилжүүлсэн ч прокуророос ХААХААР болсныг энэ сарын 08-ны өдөр /2023.02.8/ хохирогч охид болон ангийн багш УГЗ, доктор, профессор Н.Ганхуяг нарт хэлсэн билээ. 

Тэгвэл хохирогч охидын эцэг, эх болон ангийн баг Чингэлтэй дүүргийн хяналтын прокурорт ханджээ.

Мөн мэдээлэл цацагдсаны дараа Эрүүгийн цагдаагийн газраас тус хэрэгт дахин анхаарал хандуулж эхэлсэн байна. Хамгийн ноцтой нь, тус сурвалжилга нийтлэгдсэний дараа дээрх хэргийг үйлдсэн жүжигчний дөрөвдүгээр ангийн оюутнууд хохирогч охидыг дахин дарамталж, цохиж, үг хэлээр доромжлох, хавчин гадуурхах зэрэг үйлдлийг гаргажээ. Энэ мэт үйлдэл давтагдсаар байхад сургуулийн захиргаанаас хохирогч оюутнуудыг хамгаалах, хүчирхийлэл үйлдсэн оюутнуудад анхааруулга хүргэх зэрэг арга хэмжээг авахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.