ХБ-ны гэх тодотголтой Г.Амартүвшин нарын 80 хүнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх долоо хоногт болно

ХБ-ны гэх тодотголтой Г.Амартүвшин нарын 80 хүнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх долоо хоногт болно

Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-16-ны өдрүүдэд болсон.

Тэгвэл тус хэргийн гэм буруугийн шүүх хурал ирэх 7 хоногт буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус шүүх хурал 09.00 цагт эхлэх бөгөөд шүүх бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай байдлаар Улаанбаатар чуулгын байранд болох юм.