Япон улсын иргэн зөгийчин Томоко Ибүкүро өөрийн цахим хуудсандаа чипс сурталчилж Төрийн ордны хажуугаар бичлэг хийж байх үеэр цагдаагийн алба хаагч шаардлага тавьж буй бичлэг олны бухимдлыг төрүүлээд байна.
Тэгвэл энэ талаар холбогдох албанаас, “Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог. Энэ нь гаднын улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна. Япон улсын Томоко гэх иргэн нь чипс сурталчлах нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийсэн байна. Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж, бичлэгийг зогсоолгосон” гэжээ.
Талбай орж влог хийх гэсэн Томоко цагдаа нарт хөөгдөв‼️
— ?? Монгол улсын иргэн Зориг ?? (@zorig316) February 16, 2023
Томоко мааз хийгээд өнгөрч байгаа болохоос гаднын жуулчин, YouTube од влогоо хийж яваад ингэж хөөгдсөн бол юу болох бол... Олон улсын шившиг болох бсан? Ардчилсан Монгол улс болохоос коммунист Хойд Солонгос биш биздээ‼️‼️ pic.twitter.com/VyfKJ8tKoK