ШУУРХАЙ: Чехэд дахин нэг Монгол Улсын иргэн сураггүй алга болоод 13 хонож байна

ШУУРХАЙ: Чехэд дахин нэг Монгол Улсын иргэн сураггүй алга болоод 13 хонож байна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Чех улсад дахин нэг монголын иргэн сураггүй алга болсон хэрэг гарчээ.

Тодруулбал, Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 50 гаруй настай Д овогтой Г нь энэ хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа аж. Түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа боловч өдий хүртэл олдоогүй байна. Одоогоор Г-ийн монгол дахь ар гэр болон Монголын ЭСЯ-нд мэдэгдсэн бөгөөд харсан хүн байвал чехийн цагдаагийн газарт 158 дугаарт хандахыг ар гэрийнхэн нь хүсжээ. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө