Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзжээ

Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзжээ

Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжинг нар сарын хугацаатай цагдан хориод байгаа. 

Тэгвэл прокуророос Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүх хурал товлогдсон ч тэд шүүгчээс татгалзаж, шүүх хурал хойшлоод байсан. Тэгвэл тус татгалзлыг шүүгч хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар тэднийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзаж, өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.