Зочид буудалд бусдын амь насыг хөнөөсөн этгээдийг Улаанбаатараас гарах гэж байхад нь саатуулжээ

Зочид буудалд бусдын амь насыг хөнөөсөн этгээдийг Улаанбаатараас гарах гэж байхад нь саатуулжээ

Архидан согтуурсны улмаас зочид буудалд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийг үйлдсэн байж болзошгүй гэмт этгээд нь Улаанбаатар хотоос гарах гэж байхад нь цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа юм.