Унаж явсан машин нь шатсанаас хээрийн түймрийн хэрэгт холбогдож, 35 сая төгрөг төлжээ

Унаж явсан машин нь шатсанаас хээрийн түймрийн хэрэгт холбогдож, 35 сая төгрөг төлжээ

Прокуророос иргэн С-г “хээрийн түймэр тавих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн С нь хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаагүйгээс цахилгааны утсанд богино холболт үүссэн. Улмаар хялбар шатах материал халсны улмаас тээврийн хэрэгсэл шатаж, гурван сумдын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд хээрийн түймэр гарч иргэд, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна.

Эрүүгийн хуульд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцож нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.

Шүүхээс иргэн С-г хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 35 сая төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ. Мөн байгаль орчинд учруулсан хохиролд 36 сая төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма