Хөгжлийн Банкны хэрэгт холбогдох 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын байранд өчигдөр /2023.02.15/ эхэлсэн. Өнөөдөр тус хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу өчигдөр 21:30 цаг хүртэл худалдсан байна.
Хуралдааны үеэр яллагдагчаар татагдсан Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг хүсэлт гаргаж, хаалттай хэлэлцэхээр болсон юм.