Түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдүүд орж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх бичлэг цахим сүлжээнд олны дургүйцлийг төрүүлээд байсан.
Тэгвэл тухайн бүлэг этгээдийг цагдагийн байгууллагаас олж тогтоосон байна.
Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 14-15нд шилжих шөнө 01:30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдүүд орж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байсан байна.