IHC койны удирдлагыг цагдан хорихгүйгээр шалгахыг шаардсан иргэд яг одоо /2023.02.15/ Нийслэлийн прокурорт шаардлага хүсэлт хүргүүлэх гэж байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжинг өчигдөр /2023.02.15/ 461-р хорих ангид 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан билээ. Иймд IHC койн эзэмшигчид “Ажлыг нь хийлгэ” хэмээн Нийслэлийн прокурорт хүсэлт, шаардлага хүргүүлэх гэж байна. Уг хүсэлт, шаардлага дээр одоогийн байдлаар 30-40 хүн гарын үсэг зурсан бөгөөд Чингисийн талбайд 50 гаруй койн эзэмшигч цуглаад байгаа юм.