IHC койны удирдлагыг цагдан хорихгүйгээр шалгахыг шаардсан иргэдийн ЖАГСААЛ болж байна

IHC койны удирдлагыг цагдан хорихгүйгээр шалгахыг шаардсан иргэдийн ЖАГСААЛ болж байна

IHC койны удирдлагыг цагдан хорихгүйгээр шалгахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбай дээр яг одоо /2023.02.15/ болж байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг /2023.02.01/ 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос тэднийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Харин шүүх уг саналаас татгалзаж, тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Тэгвэл өчигдөр О.Мөнхжинг 461-р хорих ангид 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан билээ. Иймд IHC койн эзэмшигчдийн төлөөлөл 50 гаруй иргэн Чингисийн талбайд тайван жагсаал хийж байна. Иргэд цагдаагийн байгууллагаас IHC койны удирдлагыг цагдан хохиргүйгээр шалгахыг шаардаж байгаа аж.