Өнгөрөгч долоо хоног /2023.02.10/-т АН-ын даргад бүртгүүлэхээр хандсан Л.Гантөмөр, Д.Ганбат нарын материалыг УДШ хэлэлцээд “тус намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” шийдвэрлэсэн. Учир нь Л.Гантөмөрийг тус намын даргаар сонгох үйл явдал дүрмийнхээ хүрээнд болсон гэж үзсэн бол Д.Ганбатыг бүртгэхээс татгалзсан юм.
Харин “цахим сонгууль” гэгчийг С.Эрдэнэ зохион байгуулж, “Д.Ганбатыг тодруулсан нь дүрэмд нийцээгүй” гэж УДШ үзсэн байх магадлалтай байгаа юм.
Тэгвэл С.Эрдэнийн зохион байгуулж, өөрийг нь тодруулсан “цахим сонгууль”-ийн үйл ажиллагаанд зориулж Д.Ганбат 500 сая төгрөгийг С.Эрдэнэд өгсөн гэх мэдээлэл байна. Улмаар саяхан Д.Ганбат, С.Эрдэнэ нар уулзах үеэр 500 сая төгрөгөө буцааж авъя гэсэн яриа болсон байж магадгүй байна.