Төрийн албаны зөвлөлийн гишүүнд хотын дарга асан Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, , БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, ТАЗ-ийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын хэлтсийн дарга Л.Санжрагчаа, ТАЗ-ийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам нарын найман хүн нэр дэвшиж, бүртгүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэх юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ТАЗ-ийн гишүүнд дээрх нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа нэрээ татаж, Хотын дарга асан Су.Батболд томилогдох тохироо хийгээд байгаа аж. Тиймээс тэрбээр Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирээгүй, эл хэрэгт хамааралгүй гэх тайлбар хүргүүлж, нэрээ цэвэр байлгах байгаа гэх мэдээлэл байна.