Энэ сарын 08 /2023.02.08/-ны өдөр ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд болсон Орос-Монголын цагаан сарын үзэсгэлэнгийн үеэр монголд үйлдвэрлэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зургийг урласан хивсийг Буриадын тэргүүн худалдан авсан талаар Оросын хэвлэл мэдээлсэн.
Тодруулбал, тус үзэсгэлэнгийн нээлтэд Буриадын тэргүүн Алексей Цыденов, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Харин нээлтийн явцад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дүрс бүхий монгол урчуудын хивс Буриадын тэргүүний анхаарлыг татсан тул түүнд хямдралтай үнээр худалдаалсан гэж мэдээлсэн. Тэгвэл тус үйл явдал оросын цахим сүлжээнд элэг доог болоод байгаа ажээ. Тухайлбал тус хивсний зураг дээр А.Цыденовын зургийг эвлүүлж зураад “Буриадын тэргүүн Цыденов Путины хөрөг бүхий хивс худалдан авлаа. Бид авдаг” хэмээн шогложээ.
Жонхуучид Монголыг тонон дээрэмдэж хорлон сүйтгээд ханасангүй одоо оркуудтай банзалдаж ертөнцөд шившиглүүлж доромжилж байх...
— ??Слава?? (@Abmad_) February 13, 2023
Бид ер нь тэдэнд ямар гэм хийсэн юм бэ?! @UKhurelsukh @Zandanshatar @OyunerdeneMN @KhNyambaatar @ArdiinNam pic.twitter.com/LWRYOHXNHs