ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос энэ сарын 21-нд /2023.02.21/ буюу шинийн нэгэнд “Бидэнд баярлах шалтгаан алга” жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Тус өдрийн өглөө золголтын цагаас эхлэн ширээ засаж, таваг тавин холбооны зүгээс жагсаал хийх ажээ. Засгийн газраас гаргасан журамд ТҮЦ ажиллуулж болно гэсэн хэдий ч Улаанбаатар хотын зургаан дүүргийн удирдлагууд уг журмыг зөрчиж байгаа тул захиргааны шүүхэд өгнө. Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага албан бичиг хүргүүлж байгаа гэлээ. Төрийн бус байгууллагын хувьд эзэнгүй ТҮЦ-нүүдийг нүүлгэн шилжүүлэх, нэгээс дээш ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийг нэг ТҮЦ-тэй болгох талаар төрийн байгууллагатай хамтарч цэгцлэх санал тавьж байгаа аж.