Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ дэх айлчлалынхаа эхний өдөр монгол иргэдтэй уулзав. Уулзалтын үеэр иргэд саналаа хэлж, зарим үед бухимдаж буйгаа илэрхийлж байлаа.
Иргэдийн олонх нь Солонгос дэх монголчуудын нөхцөл байдал хүнд байгаад анхаарах, билетний үнийг буулгах, Монгол эмнэлгүүдийн нөхцлийг сайжруулах, Монголдоо сайхан амьдрах орчныг бүрдүүлэх зэргийг хүсч байв.
Мөн "Солонгос улсад ажиллаж, амьдарч буй хүмүүсийг сонгуульд оролцож санал өгөх бололцоог хангах ёстой. Инженер, багш, эмч нарын цалинг нэмэх шаардлагатай. Эдгээр хүмүүс Солонгост ирж хог цэвэрлэж, айл нүүлгэж байна. Энэ хүмүүст Монголдоо сайхан амьдармаар байна. Сүүлийн үед хүмүүс маш их өвдөж байна. Агаар, орчны бохирдол үүнд нөлөөлж улмаар Солонгосын эмнэлэгт мөнгөө барж байна" гэсэн юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд иргэдийн асуултад тодорхой хариулт өгч, шийдэх боломжтой асуудлыг шийдье тухайлбал, Элчин сайдын яамны ажилчдыг нэмье гэсэн юм.
ВИДЕО: