Хан-Уул дүүрэгт сураггүй алга болсон 12 настай хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Хан-Уул дүүрэгт сураггүй алга болсон 12 настай хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлалтыг шуурхай зохион байгуулж, энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өглөө. Иймд иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.