ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дахь айлчлалаар "газрын ховор элементийг нийлүүлэх", "визний нөхцөлийг хөнгөвчлөх" асуудлыг ярьж байна

ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дахь айлчлалаар "газрын ховор элементийг нийлүүлэх", "визний нөхцөлийг хөнгөвчлөх" асуудлыг ярьж байна

iSee.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг 

БНСУ-д ажиллаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-ийн урилгаар энэ сарын 13-17-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ бол тус улс дэх Ерөнхий сайдын 12 жилийн дараах айлчлал юм. 

ВИДЕО: 

Тэрбээр айлчлалын эхний өдөр 2023.02.13/ Сөүл хот дахь Монгол сургуульд зочилсон юм. Уг сургуулийг тус улсын иргэн Юү Хэ Гынь, эхнэр Ли Кан Э нар 1999 онд үүсгэн байгуулж байжээ. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь 24 багш, 342 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр сурагч нь бүгд монгол хүүхэд бөгөөд Боловсролын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу хичээлдээ хамрагддаг аж. Уг уулзалтын үеэр Сөүл дэх Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг айлчлалынхаа эхний өдөр сургуулиар зочилсонд талархал илэрхийлээд монгол сурагчид тав тухтай орчинд боловсрол эзэмшиж салбар бүрт манлайлагчид гаргах нь миний мөрөөдөл. Манай сургуулийг 130 гаруй хүүхэд төгссөн байна ” гэсэн юм.

Мөн Монгол сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм. 

Үүний дараа Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзаж санал сэтгэгдлийг сонсов. Харин өнөөдрийн /2023.02.14/ хувьд "КТ" группийн "IDC" мэдээллийн төвд зочлохоос гадна Монгол-Солонгосын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Мөн БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Цагаачлалын албаны дарга И Жэ Ю, Казиногийн Холбооны Ерөнхийлөгч Чой Сон Үг нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхана.

Хамгийн чухал нь өнөөдөр /2023.02.14/ "Монголд тавтай морилно уу" арга хэмжээний нээлт болно. Засгийн газраас 2023-2015 оныг "Монголд зочлох"жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор БНСУ-аас аялал жуулчлалыг өргөнөөр татах, монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг айлчлалын үеэр ярилцах юм.  Ерөнхий сайдын айчлалын өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.