Л.Гантөмөр: Нам дотор арын хаалга гэж байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс урагшаа гараад явна

Л.Гантөмөр: Нам дотор арын хаалга гэж байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс урагшаа гараад явна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Бүлгийн хуралдаанд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон бөгөөд бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

АН-ын дарга Л.Гантөмөр, “АН хамтын удирдлагатай нам болж байгаа. Хэн нэгний сүүдэрт оролгүй хамтаараа удирдаад явдаг, хамтын хариуцлага хүлээж чаддаггүй тийм улс төрийн хүчин болно. Хоёрдугаарт АН нээлттэй нам болно. Ардчиллын төлөө гэсэн бүх хүнийг бид урина, хамтарна. АН гишүүнээ хөөдөггүй ийм ул төрийн хүчин болно. Олон ургалч үзэл амьдардаг болно. Бид мөн хариуцлагатай байя. Хариуцлага хүлээж чаддаг улс төрийн нам болно. Сонгуульд ялагдсан бол тэр хүн нь дараагийн даргаа тодруулж чаддаг улс төрийн нам болно.

Ямар нэг хариуцлага алдаж, хэрэг төвөгт орсон бол намаасаа чөлөөлөгдөөд явж чаддаг улс төрийн хүчин болно. Шударга ёсыг нам дотор тогтооно.

Нам дотор арын хаалга байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс урагшаа гараад явна. Зүтгэсэн хүмүүс зүтгэлээ үнэлүүлээд явна. Ард түмэнтэй гар барьж чадаж байгаа нь урагшаагаа явна. Хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хангахын төлөө явдаг байдлыг бүр мөсөн халъя гээд байгаа юм. Энэ чиглэлээр Ч.Өнөрбаяр даргаар ахлуулсан тодорхой бүрэлдэхүүн гарна. Хууль зүйн орчноо бид яаралтай цэгцэлнэ. Дүрмээ маш яаралтай шинэчилж батална. Үнэхээр өөрчлөгдсөн гэдэг нь харагдана. Харин АН-ын тамганы асуудлаар "Хуваагдал битгий гараасай гэж бодож байна. Тийм учраас С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой уулзалт хийж байгаа. Бүртгэгдсэн нам өөртөө тамгаа хийлгэж авна. Бүтцээ баталж, зохион байгуулалтаа хийнэ. Хамгийн гол нь бид хэн нэгнийг тойргийн гадна үлдээхгүй” гэв.