ТАЛИЙГААЧ ОХИНЫ ЭЭЖ: Хамаатан садантайгаа үгсэн хувилдсан зүйл байхгүй. Үнэн мөн нь олдож байгаад баярлаж байна

ТАЛИЙГААЧ ОХИНЫ ЭЭЖ: Хамаатан садантайгаа үгсэн хувилдсан зүйл байхгүй. Үнэн мөн нь олдож байгаад баярлаж байна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан.

Талийгаач охиныг үе тэнгийнх нь хүүхдүүд дээрэлхэж, улмаар амь насыг нь үхэлд хүргэсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байсан. Харин Цагдаагийн ерөнхий газраас гарсан Ажлын хэсэг охиныг нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учир саатуулсан талаараа мэдээлсэн.  

Тэгвэл талийгаач охины ээж Ховд.мн мэдээллийн сайтад хэргийн талаар ярилцлага өгчээ. Тэрбээр "Охин маань надад үе тэнгийнх нь охидууд дээрэлхэж, зодсон талаар хэлсэн. Би түүнийг нь өөрийн ойлгосноороо хэвлэлд мэдээлэл өгсөн. Түүнээс өөрийн ах, дүү, хамаатан садантайгаа үгсэн хувилдаж, худал мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Харин цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаад үнэн мөнийг нь олж өгч байгаад баярлаж байна" гэжээ.