ШУУРХАЙ: Ховдод амиа алдсан 15 настай охиныг үе тэнгийнх нь хүүхдүүд биш нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ

ШУУРХАЙ: Ховдод амиа алдсан 15 настай охиныг үе тэнгийнх нь хүүхдүүд биш нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, нийгэмд олон хардлага, таамаглал гарч эхлээд байгаа бөгөөд үе тэнгийнх нь дөрвөн охин зодож улмаар тархины бяцралтын улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэгдээд байсан билээ. Тэгвэл энэ хоёрдугаар сарын 07-ны өдөр /2023.02.07/ Цагдаагийн Ерөнхий газраас шалгалтын ажлын хэсэг гарч Ховд аймгийг зорьсон юм. Ховдод амиа алдсан 15 настай охиныг үе тэнгийнх нь хүүхдүүд биш, нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, түүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Энэ талаар 16 цагаас ЦЕГ-аас мэдээлэл хийнэ.