Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн жолооч осолд орж, биеийн байдал нь хүнд байгаа аж.
Тодруулбал, Эрдэнэс тавантолгой-Ханги чиглэлд тээвэр хийж явсан тээвэрчин О.Д нь хоёрдугаар сарын нэгний /2023-02-01/ өдөр автын осолд оржээ. Жолооч ослын улмаас хоёр хөлөө алдсан бөгөөд гурван шатны хагалгаанд орсон ч биеийн байдал нь муудсаар байгаа аж. Тиймээс Тээвэрчдийн зөвлөлөөс зорилго нэгтэй тээвэрчин нөхрийнхөө амь насыг аврах үйл хэрэгт тээвэрчдийг нэгдэхийг уриалсан байна.
Хандивын данс 5089006752