"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа. Тус хэргийг шүүх хурал энэ сарын 3-ны өдөр болохоор товлоод байсан ч хойшилсон.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
Нийслэлийн Прокурорын газраас Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байдаг.