Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Төмөр замыг дөрөвдүгээр зөрлөгийн ойролцоо зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Toyota Aqua маркийн автомашин нүүрс ачсан олны нэрлэж заншснаар "амжиргаа цагаан" автомашинтай мөргөлдөж, улмаар ачааны автомашин нь замын хажуу руу унасан зам тээврийн ноцтой осол гарсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллаж байгаа аж.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд орон нутгийн авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэж, зам тээврийн осол гарах нь ихэссэн байна. Тиймээс жолооч нар автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж, энэхүү мэдээллийг нийтэллээ.