Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон.Үлдсэн 9 хувь нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдаад байгаа юм.
Тэгвэл хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх мянган ээж нэгдэж санал, гомдлоо төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Хэрэв хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй тул өнөөдөр дахин хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө.
Энэ үеэр ээжүүдийн төлөөлөл “Төрийн гурван өндөрлөгт захидал илгээсэн боловч хүлээж аваагүй гэсэн тул ахиж шүүгээнд мартагдахгүйн төлөө уг хурлыг хийж байна. Хүүхдийн эрхийн конивецэд “Хүүхдийг эцэг, эхийн шашин шүтлэг, цалин орлогын хэмжээгээр үл ялгаварлах” гэж тусгасан байдаг. Гэтэл биднийг 91, 9 гэж хуваасан. Хүүхэд биднээс “Ээж ээ, аав аа яагаад миний хүүхдийн мөнгө ороогүй юм бэ” гэж асуухад юу гэж хариулах вэ. Бид нар татвар, шимтгэлээ төлсөн учраас гэх үү, биднийг төр ялгаварласан юм аа гэх үү. Хүүхдийн мөнгийг 2024 оноос эхлэн үл ялгаварлан өгөхийг хүсэж байна” гэлээ.
LIVE: