Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн А /21 настай, эмэгтэй/ хамтран амьдрагчийнхаа аминд хүрчээ.
Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах нийтийн байранд хамтран амьдардаг байсан хоёр иргэн хоорондоо маргалдаж иргэн А /21 настай эмэгтэй/ нь 25 настай нөхрөө таван удаа хутгалж амь насыг нь хохироосон байна. Талийгаач эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан бөгөөд сэжигтэн хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.