ЗАЛРУУЛГА: Ж.Энхбаяр нарт холбогдох ХБ-ны хэргийг “тусгаарласан” хэмээсэн нь ташаа мэдээлэл байжээ

ЗАЛРУУЛГА: Ж.Энхбаяр нарт холбогдох ХБ-ны хэргийг “тусгаарласан” хэмээсэн нь ташаа мэдээлэл байжээ

Тус сайтын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Прокуророос Ж.Энхбаяр, Г.Дөлгөөн нарт холбогдох ХБ-ны хэргийг "Тусгаарласан" хэмээн шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ." гэх гарчигтай мэдээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нь Хөгжлийн банкнаас зээл авч, өдгөө чанаргүй зээлийн ангилалд багтаад байгаа Сэлэнгэ аймгийн "Герефорд” ХХК-тай холбоотой байж болзошгүй бөгөөд өдгөө Г.Дөлгөөн, н.Рэнцендорж, Ж.Энхбаяр нарын хүмүүст холбогдох хэргийг "тусгаарласан" гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлэхгүй авч үлдсэн талаар ташаа мэдээлэл нийтлэгдсэн байна. Мэдээллийн эх сурвалж, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын нэр төрд халдаж, нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулж буй Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан ташаа мэдээлэл нийтэлсэндээ хүлцэл өчье.