УДШ өнөөдөр АН-ын даргаар бүртгэх тухай өргөдлийг хэлэлцэнэ

УДШ өнөөдөр АН-ын даргаар бүртгэх тухай өргөдлийг хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг өнөөдөр /2023.02.09/ товлосон. Энэ үеэр Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг АН-ын даргаар бүртгэх тухай өргөдлийг хэлэлцэнэ. 

Хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэж, “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцана. Мөн шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнийг сонгох болон шүүгчид чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.