"Турк, Сирийн нутагт цаг агаар хүйтэрч, амьд үлдсэн хүмүүс хөлдөх нөхцөлтэй тулгарч байна" гэж анхааруулжээ

"Турк, Сирийн нутагт цаг агаар хүйтэрч, амьд үлдсэн хүмүүс хөлдөх нөхцөлтэй тулгарч байна" гэж анхааруулжээ

Турк, Сирийн цаг агаар эрс хүйтэрч байгаа тул аврах ажиллагаа улам хүндэрч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тодруулбал, бүс нутгийг дайран өнгөрч буй хүйтэн, нойтон цаг агаарын нөхцөл байдлын улмаас цаг уурын хэм унаж, хилийн хоёр талд амьд үлдсэн хүмүүсийг хайх ажилд аюул учруулж эхэлжээ. Энэ талаар Турк дахь төлөөлөгч Мерием Аслан CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Хүйтэн байна, бас цаг хугацаа урсаж байна. Бид цаг хугацаатай уралдаж байна. Хүмүүс өөрсдийн гараар ухах гэж оролдсон газрууд байсаар байна. Аврах баг бүх газруудад хүрэлцэхгүй байна” гэжээ.

Эх сурвалж: CNN