Сирийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ АНУ цуцалж, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг уриалжээ

Сирийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ АНУ цуцалж, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг уриалжээ

Сирийн улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн газар хөдлөлтийн дараа АНУ-аас Сирид тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг уриалав.

2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Сирийн Латакиа мужийн Жабле хотод болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын нуранги дунд хүмүүс амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явагдаж буй. Сирийн эрүүл мэндийн яам болон Их Британид төвтэй босогчдыг дэмжигч Сирийн ажиглалтын төвийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо  2530-д хүрчээ.

Улмаар Сирийн улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн мягмар гарагт газар хөдлөлтөд нэрвэгдсэн тус улсад аврах тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа тул АНУ болон барууны орнуудын Сирид тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг уриалсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

"Газар хөдлөлтийн дараа амьд үлдэгсдийн эрэн хайх ажиллагаанд тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машин, хүнд машин механизмтай нэн шаардлагатай байгаа бөгөөд гол саад нь Сирид тавьсан хориг арга хэмжээ бөгөөд бид үүнийг даруй цуцлахыг шаардаж байна" гэж Сирийн улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Хбубати хэлжээ.

Түүнчлэн АНУ газар хөдлөлтөд өртсөн Сирийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцалж, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх үүд хаалгыг нээх ёстой гэж  БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ. Харин НҮБ газар хөдлөлтөд ихээр нэрвэгдсэн Сирийн босогчдын хяналтад байгаа баруун хойд нутагт тусламж оруулах бүх арга замыг судалж байгаагаа мэдэгдээд байна. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө