Даваа гаригт болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амьгүй болсон охиныхоо гараас атгаж буй аавын зүрх шимшрүүлсэн гэрэл зургийг CNN агентлаг нийтэлжээ. Гэрэл зурагт балгас дунд бөгтийж суугаа Туркийн иргэн Месут Хансер 15 настай хүүхдээ тэвэрч байгаа нь харагдана. Хагарсан шил, эвдэрсэн тавилга, эрчилсэн ган төмөр, асар хүйтэн температурт аврах багийн хүмүүс ажиллаж байна.
Газар хөдлөлт болсноос хойш 48 цаг гаруйн хугацаанд амьд үлдсэн хүмүүсийг нурангиас гаргаж авсаар байгаа бөгөөд олон мянган хүн гэрийнхээ дор дарагджээ.