Турк, Сири улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 9487-д хүрчээ

Турк, Сири улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 9487-д хүрчээ

Турк, Сирид болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 9487-д хүрсэн гэж эрх баригчид мэдэгдлээ. 

Тодруулбал, Турк улсад амиа алдагсдын тоо дор хаяж 6,957-д хүрч, 38 мянга гаруй хүн шархадсан гэж тус улсын Байгаль орчны сайд Мурат Курум өнөөдөр мэдэгджээ. Харин Сирийн бүс нутгуудад дор хаяж 2530 хүн амь үрэгдсэн байна. Тусламжийн агентлагууд болон аврах албаныхан нурангин дор олон хүн дарагдсан хэвээр байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна гэжээ.

Эх сурвалж: CNN