Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 7,900 гаруй болж өсжээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 7,900 гаруй болж өсжээ

Даваа гарагт болсон Турк, Сирийн аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо наад зах нь 7926-д хүрсэн гэж албаны хүмүүс мэдээллээ. Энэ талаар Сирийн иргэний хамгаалалтын албаныхан, “тус улсын баруун хойд нутагт амь үрэгдэгсдийн тоо 1220 болж, шархадсан хүний тоо 2600-д хүрсэн. Нуурган дор олон зуун гэр бүл байгаа тул эдгээр тоо мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна. Харин Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай өчигдөр мэдээлэл хийхдээ, “Турк улсад наад зах нь 5,894 хүн нас барж, 34,810 хүн шархадсан байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN