Туркийн хөлбөмбөгийн холбоо газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд 20 сая лир хандивлажээ

Туркийн хөлбөмбөгийн холбоо газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд 20 сая лир хандивлажээ

Турк улсад болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тус улсын  хөлбөмбөгийн холбоо 20 сая лир хандивлажээ.

Тодруулбал, "Бидний зүрх сэтгэл яг одоо нурангиас гарж байгаа болон татан гаргахаар ажиллаж байгаа та нартайгаа хамт цохилж байна. Бид сайн үйлсийн аянаа эхлүүлж, 20 сая лир хандивлаж байна. Сүүлийн үед манай улсад тохиолдсон хамгийн том гамшгийн нэг болсон энэхүү газар хөдлөлтийн дараах шархыг бид хамтдаа эдгээнэ гэдэгт итгэж байна. Бид шигшээ багийнхаа бүх гишүүд, клубүүд болон тэдний эзэд, бүх тоглогч, дасгалжуулагчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчдээ хандивын үйл ажиллагаагаар дэмжин ажиллахыг уриалж байна" гэж Туркийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдэлдээ дурджээ.