Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг дайрч амь насыг нь бүрэлгэжээ

Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг дайрч амь насыг нь бүрэлгэжээ

Энэ сарын 07-ны өдөр /2023.02.07/ иргэн ... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Тээврийн цагдаагийн албаны алба хаагч А-г дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна. 

Цагдаагийн ахмад А нь 2001 оноос хойш цагдаагийн байгууллагад тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд хэрэг гардаг өдөр ажил үүргээ гүйцэтгэж байжээ. Тээврийн цагдаагийн албаны нийт албан хаагчдын зүгээс талийгаачийн үр хүүхэд, хань ижил, ах дүү, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлэв.