ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу явжээ. Эрэн хайх, аврах багт Онцгой байдлын ерөнхий газар болон Зэвсэгт хүчний жанжин штабын 35 алба хаагч, аврагчид болон хоёр нохой багтаж байгаа юм. Засгийн газраас Турк, Сирийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдэд тусламж болгож 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байгаа юм.
