ШУУРХАЙ: "Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг илгээх" хүсэлтээ Монгол Улсаас уламжилжээ

ШУУРХАЙ: "Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг илгээх" хүсэлтээ Монгол Улсаас уламжилжээ

Өчигдөр /2023.02.06/ Турк, Сирийн нутаг 7.8 магитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амиа алдаж, олон зуун барилга нураад байна. Иймд олон улс орнууд гамшгийн үед авран хамгаалах багаа Турк улс руу илгээж, Сири рүү хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд байна. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас Турк Улс руу эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг болон хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа манай улсад суугаа Туркийн элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.