Бүгд Найрамдах Аргентины Төв Банкны (BCRA) Төлөөлөн Удирдах Зөвлөл 2000 долларын мөнгөн дэвсгэртийг одоогийн песогийн шугамд нэгтгэх шинэ мөнгөн дэвсгэрт гаргахыг зөвшөөрчээ.
Тодруулбал, Casa de Moneda-тай хамтран бүтээсэн шинэ мөнгөн дэвсгэрт нь Аргентинд шинжлэх ухаан, анагаах ухааны хөгжил дэвшлийг дурсах бөгөөд тус улсын анагаах ухааны хөгжилд анхдагчид болох Малбран институт, доктор Сесилия Гриерсон, Доктор Рамон Каррилло нарын зургийг оролцуулах юм.
Мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд Гриерсон, Каррилло нарын дүрс байх ба ар талд Микробиологийн үндэсний хүрээлэнгийн байрыг дүрсэлсэн байх аж.
Доктор Сесилия Гриерсон нь 1859 оны арваннэгдүгээр сарын 22-нд /1959.11.22/ Буэнос-Айрес хотод төрж, 1934 оны дөрөвдүгээр сарын 10-нд /1934.04.10/ тус хотод нас барсан байна. Тэрээр Аргентин улсын анхны эмч бөгөөд эх барихын эмч, кинезиологичоор ажилладаг байжээ.
Доктор Рамон Каррилло нь 1906 оны гуравдугаар сарын 7-нд /1906.03.07/ Сантьяго-дель-Эстерод төрсөн 1956 оны арванхоёрдугаар сарын 20-нд /1956.12.20/ Бразилийн Белен хотод нас баржээ. Тэрээр мэдрэлийн мэс засалч, мэдрэлийн биологич, эрүүл ахуйн эмч, үндэсний эрүүл мэндийн анхны сайд байсан аж.