ОХУ-д удаа дараа очиж, цэцэг өргөх болсон Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ЗГ-ын “Нэг цонх”-ны гадаад бодлогыг зөрчиж байгаа юу

ОХУ-д удаа дараа очиж, цэцэг өргөх болсон Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ЗГ-ын “Нэг цонх”-ны гадаад бодлогыг зөрчиж байгаа юу

Орос, Украины асуудалд Монгол Улс төвийг сахисан байр сууриа тууштай хадгалж буй. Учир нь ОХУ олон улсын хоригт орсон тул манай улс ч хоригт орох эрсдэлтэй. Иймд манай улсын гадаад бодлого “нэг цонх”-оор явна гэдгийг Засгийн газар болон Гадаад харилцааны яам тогтмол мэдээлж, анхааруулж буй. 

Тэгвэл Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ОХУ руу тогтмол зорчиж, санал солилцох уулзалтыг хийх болсон байна. Тухайлбал, өчигдөр /2023.02.06/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д очиж боловсрол, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтуудыг хийсэн талаар asiarussia.ru сайт мэдээлжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Энэ үеэрээ Б.Ариун-Эрдэнэ нар ЗХУ-ын маршал К.Рокоссовский ба Ялалтын дурсгалд нь цэцэг өргөсөн бол тэдний айлчлалын хөтөлбөрт Буриадын түүхийг тусгасан “Бүгд Найрамдах Улсын өмч”, “Ид шидийн цагаан сар” үзэсгэлэнг үзэхээр төлөвлөсөн талаар дурджээ. 

Эх сурвалж: asiarussia.ru сайт. 2023.02.06

Тэгвэл Орос, Украины хурцадмал асуудал үүсний дараа ч Б.Ариун-Эрдэнэ ОХУ-д очиж уулзалт хийж байжээ. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 31 /2022.10.31/-нд Оросын Белиничи дүүрэгт зочилж, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, Могилев, Бобруйск, Горький, Шклов, Гомель хотуудын хөдөө аж ахуйн боловсролын байгууллагууд, эрүүл мэнд, аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд болон бусад байгууламжуудаар зочилсон талаар Оросын belynichi.gov.by сайт мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: belynichi.gov.by сайт 2022.10.31

Сонирхуулахад, Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн АН-ын дарга улмаар тус аймгийн засаг дарга болон дэвшихэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оролцоо, нөлөө их гэдэг бөгөөд тэд улс төрийн нэг багийн хүмүүс гэдэг байна. Учир нь тэднийг бөхийн спорт холбодог ажээ.