“Нүүрсний хулгайч” нарын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2022.12/ Сүхбаатарын талбайд 20 орчим хоног үргэлжилсэн.
Тус жагсаалд жүжигчин У.Цогтбаяр идэвхтэй оролцсон билээ. Тэгвэл түүнийг жагсаалтай холбоотойгоор яллагдагчаар татсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор У.Цогтбаярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байхгүй байна" гэлээ. Тиймээс прокуророос энэ талаар лавлахад "У.Цогтбаярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл нь худал. Яллагдагчаар тасан зүйл байхгүй" гэдгийг тодотголоо.
Харин албан бус эх сурвалж "У.Цогтбаярыг яллагдагчаар татаагүй. Хуулийн байгууллагаас түүнийг шалгаж байгаа нь үнэн. Өнөөдөр мэдүүлэг өгсөн" гэв.