Япон улс Туркт болсон газар хөдлөлтөд зориулж гамшгаас хамгаалах аврах багаа илгээсэн гэж Японы Гадаад хэргийн яам өчигдөр /2023.02.06/ мэдэгджээ. Мэдэгдэлд “Туркийн Засгийн газрын хүсэлтийн дагуу Япон улс Турк улстай хүмүүнлэгийн болон найрамдалт харилцаатай байгаа тул Туркт яаралтай тусламж үзүүлэхээр шийдсэн. Гамшгаас хамгаалах аврах баг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр даваа гарагийн орой Турк улсыг зорьсон” гэжээ.
Эх сурвалж: CNN