Туркт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш 100 гаруй удаа 4 баллаас дээш газар хөдлөөд байна гэж АНУ анхааруулжээ

Туркт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш 100 гаруй удаа 4 баллаас дээш газар хөдлөөд байна гэж АНУ анхааруулжээ

Орон нутгийн цагаар өчигдөр /2023.02.06/ өглөө Туркийн зүүн өмнөд хэсэгт 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 4.0 ба түүнээс дээш магнитудын хүчтэй дор хаяж 100 удаа газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн албаны мэдээллээ. Анхны газар хөдлөлтөөс хойшхи хугацаанд чичиргээний давтамж, хэмжээ буурах хандлагатай байдаг хэдий ч 5.0-6.0-аас дээш хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлалтай бөгөөд анхны газар хөдлөлтөөс болж эвдэрсэн барилга байгууламжид нэмэлт хохирол учруулах эрсдэлтэй хэвээр байна гэж анхааруулжээ. 

Эх сурвалж: CNN