"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас “Могойн гол” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор аймгийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар холбогдох материалыг өгч байгаа талаараа мэдээллээ.
"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас “Могойн гол” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор Хөвсгөл аймгийн удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа аж. Учир нь Хөвсгөл аймгийг уул уурхайгүй, аялал жуулчлал хөгжсөн аймаг болгохыг зорьдог. Гэтэл өнөөдөр Хөвсгөл аймаг Өмнөговийн Цагаан хад шиг болоод байна. “Могойн гол” ХК нүүрс олборлон, тээвэрлэж байгааг аймгийн удирдлагууд мэдсээр байж үйл ажиллагааг нь явуулсаар байгаа учир ийнхүү АТГ-т шалгуулахаар хандаж байна" гэлээ.