СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ хамтран амьдрагчтайгаа маргалдаж, улмаар хүйтэн мэсээр хөнөөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ хамтран амьдрагчтайгаа маргалдаж, улмаар хүйтэн мэсээр хөнөөжээ

Согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хүйтэн мэсээр амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны хоёрдугаар сарын зургааны өдөр иргэн А нь согтуурсан үедээ хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ маргалдаж, улмаар хүйтэн мэсээр амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Цагдаагийн байгууллагаас тус хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.