Айлын хашааны гадаа байсан автомашиныг хулгайлж зугтжээ

Айлын хашааны гадаа байсан автомашиныг хулгайлж зугтжээ

Айлын хашааны гадаа байсан автомашиныг хулгайлж зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 10 минутын үед “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг хашааны гаднаас Пургон автомашин хулгайд алдлаа” гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад 32 настай, эрэгтэй Б-ийн эзэмшлийн Пургон маркийн автомашиныг 50 настай, эрэгтэй Б нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгаж байна.