Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонголд гэрчээр оролцоно

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонголд гэрчээр оролцоно

Хөгжлийн Банкны нээлттэй сонсголд "Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нарыг гэрчээр дуудна гэдгийг Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн билээ.

"Түмэн хишигтэн " ХХК нь "Шинэ төмөр зам", “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-той холбоотойгоор гэрчээр дуудсан байдаг талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүүхдүүдийг маргааш буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр болох сонсголд гэрчээр дуудсан юм.