УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаад руу яваагүй Монголд байгаа гэв

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаад руу яваагүй Монголд байгаа гэв

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг “Нүүрсний” хэрэгт холбогдуулж АТГ-аас яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор тэрбээр өнгөрсөн долоо хоногт /2023.02.01/ “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах” хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тэрбээр жирийн иргэний хувиар шалгуулахад бэлэн байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд түүнийг гадаад руу явсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. 

Энэ талаар түүний туслахаас тодруулахад "УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаад руу яваагүй. Монголд байгаа" гэх хариултыг өглөө.