Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд нүүрсний хэрэгт холбоотойгоор хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Нийслэлийн Прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан байна.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Ташрамд өгүүлэхэд, бид өмнө нь Т.Аюурсайханы "туслах"-уудыг нүүрний "хууль бус мөнгөө хэлбэрийг нь өөрчилж, хаус хороолол барьсан" хэмээн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3-3 "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх" зүйл ангиар яллагдагчаар татсан нь дээрх туслахуудынх нь хэрэгтэй холбоотой аж.