Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос койн, крипто валюттэй холбоотой мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа аж. Мөн уг асуудлыг шалгах Ажлын хэсэг гарсан байна. Үүний хүрээнд хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлсэн, зарцуулсан, хууль тогтоомж зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд Хакүхо Даваажаргал нарын Монголд гаргасан "WPL" койныг шалгаж эхэлсэн талаарх өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.