УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн гэх хэргээр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 9-ны өдөр дуусах юм. Тиймээс прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж үзвэл саналаа шүүх хүргүүлж, шүүх уг саналыг хэлэлцэнэ. Харин үргэлжүүлэн хорих шаардлагатай гэж үзэхгүй бол тэрбээр ирэх 7 хоногт суллагдах юм.